Хүний гараар болон байгаль өөрөө бүтээсэн гайхалтай зүйлсийг Дэлхийн гайхамшгуудын тоонд оруулдаг. Анх эртний Грекийн хүмүүс Газрын дундад тэнгис орчмын, хүний гараар бүтээсэн гайхалтай барилга, байгууламжуудаас эртний Дэлхийн 7 гайхамшиг гэсэн жагсаалт бий болгосон нь дараа дараагийн үеийн гайхамшгуудыг нэрлэх, сонирхон судлах эх үндэс болжээ. Одоогоор дундад зууны үе, орчин үе, байгалийн гайхамшгууд гэсэн ойлголт нилээд өргөн тархсан байдаг.

Эртний дэлхийн 7 гайхамшиг

Эртний Дэлхийн 7 гайхамшиг нь сонгодог үеийн хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий маш алдартай байгууламжууд билээ. Энэ бүтээлүүд нь Газрын дундад тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Үүнд Гизагийн агуу Пирамид, Вавилоны дүүжинт цэцэрлэг, Артемисийн сүм, Олимп дахь Зевсийн хөшөө, Мауссолос хааны бунхан, Родоссийн Колоссус, Александрын гэрэлт цамхаг ордог. Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ.

Дундад зууны 7 гайхамшиг

Яг тогтсон нэр заасан байгууламжуудыг оруулсан жагсаалт хийгдэж байгаагүй. Ерөнхийд нь долоогийн тоонд хязгаарлалгүйгээр “дундад зууны үеийн гайхамшгууд”, “Дундад зууны үеийн дурсгалууд”, “дундад зууны үеийн архитектурын гайхамшгууд” хэмээн нэрлэх нь элбэг байдаг. Энэ нэр томъёог янз бүрийн хэлбэрээр үүсгэн цаашид үргэлжлүүлсээр байна. Гэхдээ энэ жагсаалтад орсон зүйлс бүгдээрээ дундад зуунд байгуулагдсан зүйлс биш ерөөсөө сэргэн мандалтын үеийн өмнө XVI зуунаас өмнөх бүх үеийн дурсгалуудыг дундад зууны бүтээл гэж ойлгодог байсан XVIII-XIX зууны олон нийтийн дунд байсан хандлагаас бий болсон ажээ.

  • Стоунхэнж

  • Колизей

  • Ком Эль Шокaфагийн бунхан

  • Хятадын цагаан хэрэм

  • Нанжингийн шаазан цамхаг

  • Хажи Софи

  • Пизагийн хазгай цамхаг

Мөн нэмэлтээр дараахь байгууламжуудыг оруулах хандлага байдаг.

  • Таж Махал

  • Кайрын Саладин цайз

  • Эли цогчин дуган

  • Клуни хийд

Америкийн иргэний барилгын инжнерийн нийгэмлэгийн тодорхойлсон орчин цагийн 7 гайхамшиг

  • Ла-Маншийн Хоолой

  • Тауэрийн Цамхаг

  • Эмпайр Стэйт Бидлдинг

  • Алтан Хаалга Гүүр

  • Итайпу хаалт

  • Дельта төхөөрөмж

  • Панамын суваг

Аялал жуулчлалд тохиромжтой гайхамшигт байгууламж, газрууд

Аялал жуучлалын сэтгүүлч, зохиолч Ховард Хилманн хүн бүр аялж, үзэхэд илүүдэхгүй дэлхий дээрхи хүний гараар бүтээгдсэн болон байгалийн гайхамшгуудыг нэрлэсэн байдаг. Үүнд:

Хүний гараа бүтээгдсэн гайхамшгууд

  • Гизагийн аугаа Пирмаид

  • Хятадын Цагаан хэрэм

  • Таж Махал

  • Мачу Пикчу

  • Бали

  • Ангкор Ват

  • Хориотой хот

  • Баган сүм, Пагодас

  • Карнак сүм

  • Теотихуакан

Байгалийн гайхамшгууд

  • Серенгетийн нүүдэл

  • Галапагосын арлууд

  • Гранд Каньон

  • Игуазу хүрхрээ

  • Амазонкийн ширэнгэ ой

  • Нгоронгоро галт уул

  • Их шүрэн далан

  • Викторио хүрхрээ

  • Бора бора

  • Кападокиа

Байгалийн гайхамшгууд

  • Гранд Каньон

  • Их шүрэн далан

  • Рио де Жанейрогийн боомт

  • Эверест оргил

  • Туйлын туяа

  • Парикутин галт уул

  • Викториа хүрхрээ

Усан доорхи гайхамшгууд

  • Палау

  • Белизийн шүрэн хадны систем

  • Их шүрэн далан

  • Далайн гүний хавхлагууд

  • Галапагосын арлууд

  • Байгал нуур

  • Умард улаан тэнгис

Шинэ ертөнцийн 7 гайхамшиг

2001 онд Швейцари улсын “Нээлттэй шинэ ертөнц” корпораци (NOWC) “Ертөнцийн шинэ 7 гайхамшиг”-ийг тодорхойлохоор санаачлан дэлхий дээрх хүний гараар бүтээгдсэн 200 шилдэг дурсгалын байгууламжуудыг сонгон өрсөлдүүлэн 21-ийг нь шалгаруулан, дэлхий нийтийн санал асуулгаар 2007 оны 7 сарын 7-нд дэлхийн 7 гайхамшгийг зарласан байна. Үүнд:

  • Хятадын цагаан хэрэм

  • Петра

  • Аврагч Христ (хөшөө)

  • Мачу Пикчу

  • Чичен Ица

  • Колизей

  • Таж Махал

USA Today сонины шинэ 7 гайхамшиг

Америкийн үндэсний өдөр тутмын хэвлэл USA Today санаачлан “Сайн байна уу? Америк орон” телевизийн нэвтрүүлгээр дамжуулан тодруулсан 7 гайхамшиг гэж бас байдаг ажээ. Үүнд:

  • Потала ордон

  • Йерусалимын хуучин хот

  • Туйлын мөсөн бүрхүүлүүд

  • Папаханануамокуакеа далайн үндэсний цогцолбор

  • Интернэт

  • Майячуудын архитектур

  • Серенгети, Масай мара дахь их нүүдэл


website by zulaa